Эхлэх заавар
Бүртгэлээс эхлээд багаа ажиллуулж эхлэх хүртэл. Бүгд арван минут.
1. Данс үүсгэх
cloud.gerege.mn/openerp дээр очоод дөрвөн сувгийн аль нэгийг сонгоно:
| Суваг | Юу шаардах вэ | Тэмдэглэл |
|---|---|---|
| Google данс | Хамгийн хурдан — нэг товшилт | |
| И-мэйл | Хаяг + нууц үг | Баталгаажуулах холбоос очно; түүнийг дарах хүртэл нэвтрэхгүй |
| Утас | Монгол дугаар | SMS-ээр код ирнэ |
| E-ID | E-ID апп | QR уншуулаад шууд данс үүснэ |
Аль сувгаар эхэлсэн ч дараа нь бусдыг нь нэмж болно. Гурвыг нь (и-мэйл, утас, E-ID) баталгаажуулбал бүртгэл 100% болно.
Анхаар: и-мэйлээр бүртгүүлсэн бол баталгаажуулах холбоосыг дарах хүртэл нэвтрэх боломжгүй. Захидал ирээгүй бол spam хавтсаа шалгана уу.
2. Ажлын талбар үүсгэх
Нэвтэрсний дараа ажлын талбар сонгох дэлгэц гарна. Шинэ ажлын талбар дарж байгууллагынхаа нэрийг өгнө.
Тэр агшинд:
- байгууллагын өгөгдлийн орон зай биетээр үүснэ;
admin,manager,userгэсэн гурван role автоматаар бий болно;- та үүсгэгч нь болохынхоо хувьд
adminэрхтэй болно; - суурь модулиуд (Харилцагч, Бараа) автоматаар суулгагдана.
Нэг хүн хоёр хүртэл ажлын талбар үүсгэж болно.
3. Модуль суулгах
Зүүн цэсний Аппууд хэсгээс апп сторыг нээнэ. Модуль бүрийн хажууд суулгах товч байна.
| Модуль | Юунд хэрэгтэй вэ |
|---|---|
| Contacts · Products | Мастер өгөгдөл — бусад модулиуд эдгээрийг лавладаг |
| Inventory | Агуулах, үлдэгдэл, хөдөлгөөн |
| Billing | Нэхэмжлэх, 10% НӨАТ, е-Баримт, төлбөр хүлээн авах ба хуваарилах, цуцлалт ба залруулах нэхэмжлэх |
| Documents · E-Sign | Цахим баримт, батламжийн гинж, гарын үсэг |
| Ledger | Хос бичилтийн ерөнхий дэвтэр — нэхэмжлэх бүрд журнал автоматаар |
| Office | Word/Excel хөтөч дотор |
| Gov Services | Тохируулгат workflow, байгууллага хоорондын шилжүүлэлт |
| Developer | OAuth2 client бүртгэх портал |
Хамаарал автоматаар шийдэгдэнэ: Billing суулгахад Contacts хамт орно. Суулгаагүй аппын маршрут хаалттай — модулийг хаах нь цэснээс нуух биш, хаалгыг нь түгжих үйлдэл.
4. Багаа урих
Тохиргоо → Хандалт хэсгээс гишүүн урина. Урилга и-мэйлээр очих ба хүлээн авагч нь өөрийн дансаа үүсгээд ажлын талбарт нэгдэнэ.
Гурван суурь role:
- admin — бүх эрх, эрхийн шалгалтыг алгасна
- manager — унших + удирдах (
*.read,*.manage), гарын үсэг зурах - user — унших (
*.read), төрийн үйлчилгээнд хүсэлт гаргах
Шаардвал өөрийн role үүсгэж, эрхийг нь нэг бүрчлэн тохируулж болно.
5. E-ID холбох
Тохиргоо → Үндэсний танилт хэсгээс регистрийн дугаараа оруулаад E-ID аппаараа баталгаажуулна.
Үүний дараа:
- E-ID-гээр шууд нэвтрэх боломжтой болно;
- баримт бичигт чанаржуулсан цахим гарын үсэг зурах боломж нээгдэнэ (PIN2 ёслолоор);
- бүртгэлийн оноо нэмэгдэнэ.
Регистрийн дугаар нь платформ даяар давхардахгүй: нэг регистр нэг дансанд холбогдоно. Буруу дансанд холбочихвол өөрөө салгаж болох ч, тэр нь таны нэвтрэх цорын ганц арга бол эхлээд өөр арга нэмэхийг шаардана.
6. Цааш нь
- Түгээмэл асуулт
- Хөгжүүлэгчийн консол — өөрийн системээ холбох
- API лавлах
- Модуль зохиох гарын авлага